top of page

Манай баг, хамт олон

Бид зүгээр нэг бизнес эрхэлж буй хүмүүсийн бүлэг биш. Бид хийж буй зүйлдээ болон яагаад үүнийг хийж байгаа шалтгаандаа чин сэтгэлээсээ дуртай, өөрсдийн ажилдаа мэргэшсэн баг юм. Амжилтад хүрэхэд зориулагдсан бидний багийн гишүүд болон тэднийг юу хөдөлгөдөг талаар илүү ихийг мэдэж аваарай.

ЗАХИРЛУУД

Mada Nanzad 2025 Bio.jpg

Нанзадын Мандухай нь Экселшиор Энержи Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд төслийн удирдлага, олон улсын бизнес хөгжил, олон улс дамнасан үйл ажиллагаа хариуцан ажиллаж байсан олон жилийн туршлагатай. Хувийн болон нээлттэй компаниудад ажиллаж байсан туршлагатайн хувьд Монгол Улс болон Төв азийн улс төр, хууль, журам болон худалдааны онцлогыг шингээсэн туршлагыг авчирдаг.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны удирдлагын гишүүн, худалдааны болон гадаад хөрөнгө оруулалтын зөвлөхийн хувьд Монгол Улсын Засгын газартай болон институциудтэй ойр харилцаатай байдаг. Монгол, Орос болон англи хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд хувьцаа эзэмшигчид болон олон улсын түншүүдтэй хамтрахад гол түлхүүр болон ажилладаг.

Мандухай нь “Экселшиор Энержи”-ийн стратегийн чиглэлийг удирдан чиглүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд төслийн нэгдсэн хэрэгжилт, эрчим хүчний тогтвортой нөөцийг бүрдүүлэхэд анхаардаг. Түүний манлайлал нь Экселшиор Энержийн инженерчлэл, эрчим хүчний үйлчилгээг эрчим хүчний шилжилт, дэд бүтцийн хөгжил, эдийн засгийн уян хатан байдлын чиглэлээр хөгжиж буй үндэсний тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулах замаар Төв Ази даяар өсөлт, хөгжлийг үргэлжлүүлсээр байна.

Гүйцэтгэх захирал

Нанзадын Мандухай

Michael Siefert

Майкл Сиферт нь Экселшиор Энержийн Удирдах гишүүн бөгөөд байгалийн баялагийн салбарт олон улсын хэмжээнд 15 гаруй жил ажилласан туршлагатай. Тэрээр стратегийн манлайлал, техникийн ур чадвар, олон салбар дахь цогц төслүүдийг тууштай хэрэгжүүлдэг гэдгээрээ салбартаа танигдсан.

Түүний туршлага нь инженерийн дизайн, үйл ажиллагаа, технологийн хөгжил, компанийн засаглал зэрэг уламжлалт болон хөгжиж буй эрчим хүчний зах зээлийн аль алинд нь төслийн бүх шатанд ажилладаг. Майкл цооногийн инженерчлэл, эрчим хүчний дэд бүтэц, баялагийг тогтвортой хөгжүүлэх чиглэлээр нэгдсэн шийдлүүдийн найдвартай ханган нийлүүлэгч болсноор Экселшиор Энержийн өсөлтийг удирдахад гол үүрэг гүйцэтгэсэн.

Майкл Экселшиор Энержи дахь үүрэг хариуцлагаас гадна бусад баялагт төвлөрсөн хэд хэдэн компанид гүйцэтгэх захирал, захирал, CTO зэрэг гүйцэтгэх болон удирдах зөвлөлийн түвшний албан тушаалуудыг хашиж, эрчим хүч, дэд бүтцийн өргөн хүрээний стратеги, инноваци, бизнесийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг.

Майкл урт хугацааны үнэ цэнийг бий болгох, хариуцлагатай хөгжил, техникийн шинэлэг, шилдэг байдалд анхаарлаа хандуулж, бүс нутгийн хэмжээнд засгийн газар, салбарын түншүүд болон олон нийтийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад нийцсэн, тохирсон, өндөр үр дүнтэй шийдлүүдийг хүргэдэг.

Удирдах гишүүн

Майкл Сиферт

Менежмэнтийн баг

IMG_4490.jpeg

Үйл ажиллагааны менежер

Болдбаатарын Баттэгшбуян

Болдбаатарын Баттэгшбуян нь “Экселшиор Энержи” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер бөгөөд Монголын эрчим хүч, үйлдвэрлэлийн чиглэлд 10 гаруй жилийн техникийн болон талбайд ажилласан туршлагатай. Химийн инженер мэргэжилтэйн хувьд үйл ажиллагааны гүйцэтгэл, дүн шинжилгээ хийх, тухайн орчинд асуудал шийдвэрлэх тал дээр чадвар, туршлагатай.

Монгол Улсын тэргүүлэх эрчим хүчний компаниудад химийн технологи, хийн хэмжилт, нүүрсний давхаргын метан хий зэрэг олон чиглэлд ажиллаж байсан. Баттэгшбуян нь талбай дээрх үйл ажиллагааг чиглүүлэх, ажилчдыг удирдах, үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх тал дээр өндөр ур чадвартай.

Монгол, Англи, Орос хэлтэй ба хувьцаа эзэмшигчидэд үр дүнтэй харилцаа холбоо үүсгэж төслийг үр дүнтэй гүйцэтгэхэд хувь нэмрээ оруулдаг. Түүний техникийн ур чадвар, манлайлагч байдал нь Экселшиор Энержийн найдвартай, өндөр бүтээмжтэй инженерчлэл болон эрчим хүчний шийдлүүдийг Төв азиийн бүсэд нийлүүлэхэд түлхэц болдог.

Baasanbat Davaadorj Profile Picture.jpg

Бизнес хөгжлийн менежер

Даваадоржийн Баасанбат

Даваадоржийн Баасанбат нь “Экселшиор Энержи” компанийн бизнес хөгжлийн менежер бөгөөд борлуулалтын стратеги, үйлчлүүлэгчийг татах, зах зээлийн өсөлтийг тодорхойлоход өндөр үүрэг оролцоотой. Бизнесийн үйл ажиллагаа, худалдан авалт, төслийг чиглүүлэхэд туршлагатай тэрээр стратегийн түншүүдийг олж, олон улсад бизнес хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг.

Дэд бүтэц, уул уурхай, тээвэрийн салбаруудад ажилласан байсан туршлагатай тул энэ салбарт холбоо, харилцаа сайтай. Төрийн болон хувийн хэвшлийн төслүүдийг гүйцэтгэж, худалдан авалтын төвөгтэй нөхцлийг зохицуулан олон улсын хамтарлыг дэмжин гүйцэтгэл дээр тулгуурлан ажилладаг.

Баасанбат нь Монгол Улс болон хөрш зэргэлдээ зах зээл дээрх зохицуулалтын хүрээ, арилжааны орчныг удирдах чадвартай. Түүний бүтэц зохион байгуулалттай өсөлт, үйлчлүүлэгчийн хариу үйлдэл, үнэ цэнэд тулгуурласан шийдлүүдэд анхаарлаа хандуулж байгаа нь Экселшиор Энержийн найдвартай, шуурхай үйлчилгээ үзүүлэгчийн хувьд бүс нутгийн байрлалд чухал хувь нэмэр оруулдаг.

image002.jpg

Инженер менежер

Жосеф Данн

Жо Данн нь Экселшиор Энержийн инженер менежер бөгөөд төслийн явцад компанийн механик инженерчлэл, дизайны үйл ажиллагааг удирдах үүрэгтэй. Талбайн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн дизайн, хэрэглээний механик инженерчлэлийг хамарсан суурь мэдлэгтэй Жое хээрийн практик ойлголтыг техникийн нарийвчлалтай хослуулан бат бөх, зорилгод нийцсэн инженерийн шийдлүүдийг гаргадаг.

Австралийн нүүрсний давхаргын хий (НДМ) болон уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай Жое эрчим хүчний салбарт мэргэшсэн механик инженерээр эргэн ирж, алслагдсан болон байгалийн баялаг ихтэй орчинд тулгардаг үйл ажиллагааны сорилтод үргэлж бэлэн байдаг. Түүний ажил нь концепц боловсруулах, 3D загварчлалаас эхлээд прототип, туршилт, хээрийн ажлын хэрэгжилт хүртэлх инженерийн ажлыг бүхэлд нь хамран ажилладаг.

Жо нь нарийн төвөгтэй шаардлагуудыг оновчтой, боловсруулсан үр дүн болгон хувиргахад голчлон анхааран ажилладаг. Түүний хамтын ажиллагааны арга барил, асуудлыг гар аргаар шийдвэрлэх, механик зураг төсөл, эд ангиудын дизайны ур чадвар нь Экселшиор Энержийн Төв Азийн бүс нутагт найдвартай, хээрийн нөхцөлд бэлэн шийдлүүдийг хүргэх боломжийг бүрдүүлдэг.

bottom of page