top of page
Coal Mining
Coal Mining

Экселшиор Энержи

Ирээдүйн баялагийн инженерчлэл

Бидний тухай

Бид иж бүрэн Инженерчлэл болон зөвлөх үзүүлдэг

Экселшиор Энержи компани нь Төв Азид төвтэй, инженерийн болон эрчим хүчний шийдэл нийлүүлэгч, Монгол Улс Улаанбаатар хотоос үндсэн үйл ажиллагаага явуулдаг компани юм. Монгол, Казахстан, Тайландад үйл ажиллагаа явуулах чадавхитай, төсөл хэрэгжүүлдэг төдийгүй Япон, Хятад, Тайвань, Оман, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд, АНУ-н стратегийн хүчирхэг түншүүдийн хамт бид эрчим хүч, дэд бүтцийн салбарт өндөр үр дүнтэй, хэрэглэгчийн зорилгод нийцсэн шийдлүүдийг хүргэж байна.

Манай үндсэн бизнес бол уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний зах зээлд төслийн гүйцэтгэл, техникийн үйлчилгээг тогтмол үзүүлэх явдал юм. Бүс нутгийн гүн гүнзгий мэдлэг, олон салбарыг хамарсан инженерчлэлийн чадавхи, тогтвортой хөгжлийн төлөө тууштай ажилладаг Экселшиор Энержи компани нь үйлчлүүлэгчдэд төслийн эхний шатнаас эхлээд гүйцэтгэл хүртэл урт хугацааны үйл ажиллагааны явцад дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг.

Excelsior Car in Field_edited.jpg

Үндсэн үйлчилгээ

Бид иж бүрэн Инженерчлэл болон зөвлөх үзүүлдэг. Үүнд:

Урьдчилсан ТЭЗҮ болон ТЭЗҮ

1

Цооногийн инженерчлэл – өрөмдлөг, гүйцэтгэл, ашиглалт

2

Хураагуурын тест, хураагуурын инженерчлэл

3

Төслийн төлөвлөлт, гүйцэтгэл, дэмжлэг

4

Уул уурхай болон дэд бүтцийн геотехникийн судалгаа

5

Батарей хураагуур болон гибрид эрчим хүчний хослол

6

Монгол Улсын Засгийн газар, байгалийн баялагийн хөгжил болон дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай олон талт үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцсэн техникийн үндэслэлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд ээлтэй технологи, инженерийн шийдлүүдийг гаргахад бид гол анхаарлаа хандуулсаар ирсэн билээ.

Бүс нутгийн итгэлт түншүүд

Screenshot 2025-06-10 152052.png
Screenshot 2025-06-10 152224.png
Screenshot 2025-08-23 225156.png
Screenshot 2025-06-10 152404.png
Screenshot 2025-06-10 152459.png
Screenshot 2025-08-23 230145.png
Screenshot 2025-06-10 152548.png
Screenshot 2025-06-10 152645.png

Экселшиор Энержи компанийн давуу тал нь нарийн, төвөгтэй асуудлыг шийдвэрлэн улмаар олон улсад нийлмэл, нэгдсэн үйлчилгээг үзүүлэх чадварт оршдог. Манай баг, хамт олон төслийн менежментийн хүчирхэг чадавхийг бүс нутагт тохируулж, газар нутаг, тогтолцооноос үл хамааран төслийг аюулгүй, үр ашигтай, шаардлагад нийцүүлэн төслийг хэрэгжүүлдэг.

Алслагдсан газар нутагт газрын гүний дулааны талбайн бүтээн байгуулалтын хөгжүүлэлт эсвэл газрын тос, байгалийн хийн сав газарт өндөр нарийвчлалтай цооногийн туршилт хийх зэргээс үл хамааран Экселшиор Энержи компани нь олон төрлийн салбарт ямар ч төслийг нарийвчлал, уян хатан байдлаар удирдах чадвартай.

In the forest

Байгалийн баялагийн тогтвортой хөгжил

Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжил нь манай байгууллагын гол тулгуур бизнес байсаар ирсэн. Газрын гүний дулааны ТЭЗҮ, судалгаанаас авхуулаад шинэлэг батерей хураагуурын систем хүртэл манай хамт олон гүн гүнзгий мэдлэг, ойлголт, техник, чадварыг авчирч хүлэмжийн хийн ялгарал багатай технологийг нэвтрүүлдэг.

Бид урт хугацаанд байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, эзийн засгийн үр өгөөжтэй шийдлээр Төв азийн эрчим хүчийг үргэлж дэмжиж ажиллах болно.

Бидэнтэй холбогдох

+976 8810 6574

+61 (0)491 007 681

Rig.jpg

хүсэлт үлдээх

Баярлалаа!

bottom of page