
Гүний тоног төхөөрөмж
Бид нарийвчлал өндөр, бодит цагт дата цуглуулах боломжтой эрчим хүч, уул уурхай, дэд бүтцэд ашиглаж болох иж бүрэн гүний тоног төхөөрөмжөөр ханган ажилладаг. Манай санал болгож буй бүтээгдэхүүнд хураагуурын тандалт, инженерчлэлд зориулсан өндөр нарийвчлалтай дижитал хэмжигч багтсан бөгөөд зохиомол өргөлтийн системийг (ALS) оновчтой болгох, урт хугацааны талбайн гүйцэтгэлд зориулсан даралт, температурын чиг хандлагын нарийвчилсан дүн шинжилгээ хийх боломжтой байдагг. Мөн бид ALS-ийг сайжруулахад зориулагдсан зардал хэмнэх, аналог хэмжигч, найдвартай, боломжийн үнээр геотехник, уул уурхай, гүний усны хяналтад өргөн хэрэглэгддэг чичиргээт утсан пьезометрийг (VWP) үйлчилгээ үзүүлдэг. Нарийвчилсан хяналтын програмуудын хувьд манай шилэн кабелийн системүүд нь Түгээмэл температур мэдрэгч (DTS), Түгээмэл акустик мэдрэгч (DAS), Тархсан Судал мэдрэгч (DSS) -ийг дэмжиж, газрын тос, байгалийн хий, уул уурхай, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдийн хүрээнд тасралтгүй, өндөр нарийвчлалтай гүний өгөгдлөөр хангадаг. Экселшиор Энержийн газрын гүний багаж хэрэгсэл нь илүү ухаалаг шийдвэр гаргах, аюулгүй ажиллагааг хангах, нөөцийг илүү үр ашигтай удирдах боломжийг олгодог.
Бүтээгдэхүүний төрөл | Давуу тал | Гол хэрэглээ |
|---|---|---|
Өндөр нарийвчлалтай мэдрэгч багаж | Температур болон Даралтын бодит цагийн хэмжилтийг хүргэдэг. | Хураагуурын судалгаа, зохиомол өргөлтийн систем (ALS)-ийн оновчлол, урт хугацаанд табайн хэмжилтэд тохиромжтой. |
Аналог мэдрэгч багаж | Хямд, найдвартай. | Зохиомол өргөлтийн систем (ALS)-ийн сайжруулалт. |
Чичирхийллээр дамжуулагч даралт мэдрэгч | Нүх сүв дэх усны даралтыг найдвартай, боломжийн өртгөөр хянах боломжтой. | Геотехник, уул уурхай, гүний усны хяналт. |
Гэрлэн мяндсан систем | Тогтвортой үргэлжилсэн, өндөр нягтралтай датагаар хангадаг. | Температурын тархалтыг мэдрэх (DTS), Акустик мэдрэх (DAS), Муруйлтыг мэдрэх (DSS). |
.png)
